ЭМЯ-наас ойрын өдрүүдэд БНСУ-д зорчихгүй байхыг АНХААРУУЛЛАА
ЭМЯ-наас ойрын өдрүүдэд БНСУ-д зорчихгүй байхыг анхаарууллаа. Өмнөд Солонгос улсаас ирсэн бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд утсаар зөвлөгөө авах хэрэгтэй юм.
Өнөөдрийн /2020.02.23/ байдлаар БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 556-д хүрээд байна. Нэг шөнийн дотор 123 шинэ тохиолдол бүртгэгдсэн юм. Бусан хотод 2, Дэгүд 93, Гуанжу хотод 1, Кёнги мужид 2, Хойд Гёнсан мужид 20, Өмнөд Гёнсан мужид 4, Чэжү аялал жуулчлалын тусгай бүсэд 1 тохиолдол тус тус илрээд байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Гуми хот дахь “Samsung” гар утасны үйлдвэрээс коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрсэн талаар мэдээлсэн. “Samsung electronics” компаниас мэдээлснээр коронавирусийн халдвар илэрсэн үйлдвэрийг даваа гарагийн өглөө хүртэл хааж, халдвар авсан ажилтны ажилладаг давхрыг мягмар гараг хүртэл битүүмжлэх юм.
Өмнөд Солонгост коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна.
Дэлхийн хэмжээнд коронавирусийн халдварын тохиолдол нийт 78619 болж, 2459 хүн нас бараад байна. Эдгэрсэн хүний тоо 22932 болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.