АНУ-д халдвар авсан хүний тоо 14 сая давлаа
АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 14 012 378-д хүрч, 274 648 хүн нас барсан гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургууль мэдээллээ. АНУ-д “COVID-19”-ийн эхний долоон сая тохиолдол 248 хоногт бүртгэгдэж байсан бол түүнээс хойш 69-хөн хоногийн дараа ийнхүү 14 саяд хүрчээ. АНУ-д халдварын анхны тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 21-нд бүртгэгдсэн юм.
Түүнээс хойш 98 хоногийн дараа нэг сая дахь тохиолдол,
- 44 хоногийн дараа хоёр сая дахь тохиолдол,
- 27 хоногийн дараа гурван сая дахь тохиолдол,
- 15 хоногийн дараа дөрвөн сая дахь тохиолдол,
- 17 хоногийн дараа таван сая дахь тохиолдол,
- 22 хоногийн дараа зургаан сая дахь тохиолдол,
- 25 хоногийн дараа долоон сая дахь тохиолдол,
- 21 хоногийн дараа найман сая дахь тохиолдол,
- 14 хоногийн дараа есөн сая дахь тохиолдол,
- есөн хоногийн дараа 10 сая дахь тохиолдол,
- долоон хоногийн дараа 11 сая дахь тохиолдол,
- зургаан хоногийн дараа 12 сая дахь тохиолдол,
- зургаан хоногийн дараа 13 сая дахь тохиолдол,
- зургаан хоногийн дараа 14 сая дахь тохиолдол тус тус илэрчээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхийн өөр 13 оронд халдварын нэг саяас дээш тохиолдол бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Энэтхэгт есөн сая, Бразилд зургаан сая, Франц, ОХУ-д хоёр сая, Испани, Их Британи, Аргентин, Итали, Колумби, Мексик, Герман, Польш, Иранд нэг сая гаруй хүн халдвар авчээ.
Дэлхий хэмжээнд өнөөдрийн байдлаар 65.1 сая хүн коронавирусээр халдварлаж, 1.5 сая хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.