АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн буйгаа мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн буйгаа мэдэгджээ

Олны нүдэн дээр вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден “CNN” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.

Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёслол болохоос өмнө вакцин хийлгэх боломжтой эсэхийг түүнээс асуухад, үүнийг хийлгэхдээ би баяртай байх болно гэж Ж.Байден хариулжээ. АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи вакциныг аюулгүй гэж үзвэл ийм үйлдэл хийнэ гэдгээ тэрбээр мөн мэдэгдсэн байна.

Иргэд вакцины үр дүнд итгэх итгэлээ алдаж буйд нь сэтгэл зовниж буйгаа Ж.Байден илэрхийлжээ.

"Өмнөх төрийн тэргүүнүүд мөн олны өмнө коронавирусний вакцин хийлгэхэд бэлэн буйгаа мэдэгдэж, бусдад үлгэр жишээ болсон. Вакцин аюулгүй гэдгийг иргэдэд ойлгуулах нь чухал" хэмээн Ж.Байден онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.