"Чингис хаан" нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав
"Чингис хаан" олон улсын нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн хүрээнд, зөвхөн тухайн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж энэхүү арга хэмжээг авчээ. Мөн МИАТ ХК-иас Токио, Бангкок, Хонконг руу хийх нислэгийг зогсоосон бол БНСУ-ын нислэг хэвийн үргэлжилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар, БНСУ-д энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж 556 болоод байна.
Монгол Улсын хувьд "КОВИД 19" -ийн халдвар бүртгэгдээгүй байгаа ч, халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.