Гадуурхагддаг байсан одой хүү Бүх оддын тоглолтыг нээлээ

Гадуурхагддаг байсан одой хүү Бүх оддын тоглолтыг нээлээ

Австралийн иргэн Яррака Бэйлес хэд хоногийн өмнө найман настай одой хүүгийнхээ сэтгэл өвтгөм бичлэгийг цахимд тавьжээ. Австралийн уугуул абориген гэр бүлийн хүү Куаденийг хүүхдүүд дээрэлхэж, тэрбээр өдөр бүр доромжлуулдгаасаа болж үхэхийг хүсэж байгаагаа бичлэгт хэлсэн байна.

Тэгвэл Куаден хүү өчигдөр /2020.02.22/ Австралийн Регбигийн үндэсний холбооны урилгаар Бүх оддын тоглолтыг нээлээ. Түүний ээж нь хүүгээ регби лигийн од болохыг мөрөөддөг талаар ярьсан билээ.

Хүүгийн сэтгэл өвтгөм бичлэгийн дараа АНУ-ын жүжигчин Брэд Уилльямс, Холливудын жүжигчин Хью Жэкмэн, мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Энес Кантер зэрэг алдартан түүнд сэтгэлийн дэм өгч, түүнд Диснейлэндийг үзүүлэх зорилгоор хандивын аян нээжээ. Анх 10 мянган доллар цуглуулах зорилготой байсан хандивын аян уг мөнгөнөөс 30 дахин их буюу 300 мянган доллар цуглуулаад байна. Мөн Куаден хүү регбигийн Бүх оддын тоглолтыг нээж, АНУ, Их Британи даяар нийгмийг одой хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд анхаарал хандуулахад нөлөөлжээ.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.