БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 682-оор нэмэгдэж нийт 40,098-т хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 12 дугаар сарын 10-ны 00.00 цагийн байдлаар 682-оор нэмэгдэж нийт 40,098-т хүрэв. Шинээр илэрсэн 682 тохиолдлын 36 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 30,637 (+460) иргэн эдгэрсэн бол 564 (+8) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,277,947 (+24,727) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,165,085 (+26,361) иргэний хариу сөрөг гарч 72,764 (-2,316) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,897 (+214) иргэн байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.