С.Бигун: АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна
АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд БНАСАУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэх үүрэг амлалт өгснийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигун дахин нотоллоо гэж Төрийн департамент мэдээлэв.
БНСУ-д мягмар гаргаас таван өдрийн айлчлал хийж буй С.Бигун Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кун, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ли Ду Хун нартай лхагва гарагт уулзсаны дараа Төрийн департамент дээрх мэдэгдлийг хийжээ.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч бөгөөд БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг тэрбээр Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай мөн уулзахаар товложээ. БНАСАУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээ зогсонги байдалд ороод буй энэ үед С.Бигун БНСУ-д айлчилж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.