Түр оршин суух хаягийн бүртгэл хийгдээгүй тохиолдолд гадаад иргэдийг 500.000 воноор торгоно
Цагаачлалын алба болон гадаад иргэдийн бодлогын хорооноос 12 сарын 10-наас эхлэн Солонгос улсад түр оршин суух эрхтэй гадаад иргэдийн оршин суух хаягийн бүртгэл хийх тухай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Корона вирусын тархалт болон гэмт хэрэг, аюулгүй байдлаас хамгаалахад чиглэсэн бөгөөд үүний үр дүнд эдийн засгийн болон нийгмийн хохиролыг багасгаж, аюулгүй орчинг нь бүрдүүлэх ажээ.
Гадаад иргэдийн хувьд түр оршин сууж буй газартаа гадаад паспорт болон аяллын бичиг баримтаараа бүртгүүлэх бөгөөд бүртгүүлээгүй тохиолдолд 500.000 воноор торгох гэнэ.
Одоогийн байдлаар түр оршин суух бүртгэлийн систем гараагүй байгаа ч 2021 оны эхээр энэхүү шинэ системийн нэвтрүүлэх бөгөөд одоогоор гадаад иргэдийг хүлээн авч, байрлуулж буй албан байгууллагууд түр оршин буух хаягийн бүртгэл хийж, бүртгэлийн мэдээллийг гадаад иргэдийн төв, цагаачлалын албанд утас, и-майл, факс зэргээр бүртгүүлэхийг мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.