Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн гадаад бодлогын багт өөрчлөлт оруулжээ

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн гадаад бодлогын багт өөрчлөлт оруулжээ

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн Засгийн газрын ээлжит сэлгээний өмнө гадаад бодлогын багтаа өөрчлөлт хийв. Хөх Ордноос мэдээлснээр ГХЯ-ны Солонгосын хойгийн энхтайвны товчооны дарга асан Ким Ён Хёныг өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нарийн бичгийн даргаар томилсон байна. Харин тус албан тушаалд 2019 оны 3 дугаар сараас эхлэн ажиллаж байсан Пак Чол Минийг БНСУ-аас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Элчин сайдад нэрийг нь дэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нарийн бичгийн дарга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд харьяалж улсын гадаад бодлогыг тодорхойлох чухал үүрэгтэй албан тушаалд тооцогддог.
Мөн Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ 7 хоногт хоёр улсын хүйтэрсэн харилцааг сэргээх зорилгоор Япон улсад суух шинэ Элчин сайдаар парламент дахь Солонгос-Японы найрамдлын бүлгийн дарга асан, Үндэсний Ассемблейд 4 улиран сонгогдож байсан Кан Чан Ир-ийг томилж, Элчин сайдаар нэг жил гаруй хугацаанд ажилласан Нам Гван Пёог эргүүлэн дуудсан байна.
Түүнчлэн энэ 7 хоногт БНСУ-ын Засгийн газрын сайд нарын ээлжит сэлгээ хийгдэхээр бэлтгэж буй бөгөөд Мүн Жэ Ин-ий Засгийн газар байгуулагдсан эхэн үеэс Гадаад хэргийн сайдаар ажиллаж ирсэн Кан Гё Хваг энэ удаад солих эсэх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Улс төрийн хүрээнд Кан Гё Хва сайдыг орлох боломжтой хүнээр Үндэсний Ассемблейн Гадаад харилцаа, нэгдлийн хорооны дарга Сун Ён Гил, ДХБ-ын Ерөнхий захирлын сонгуулийн сүүлийн шатанд шалгараад буй Худалдааны дэд сайд Ё Мён Хи нарын нэр яригдаж байна. Үндэсний Ассемблейн гишүүн Сун Ён Гилийн хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн дэргэдэх Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ГАДААД СУРТАЛЧИЛГАА СОЁЛЫН ГАЗАР

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ким Ё Жон БНСУ-ын Гадаад хэргийн сайдын хэлсэн үгийг шүүмжилжээ 2020-12-09

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 682-оор нэмэгдэж нийт 40,098-т хүрэв. 2020-12-10

С.Бигун: АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн хэвээр байна 2020-12-10

БНСУ-д эмнэлгийн ачаалал хэтэрч, ачааны чингэлгүүдийг тохижуулж эхэлжээ 2020-12-10

Түр оршин суух хаягийн бүртгэл хийгдээгүй тохиолдолд гадаад иргэдийг 500.000 воноор торгоно 2020-12-10

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өөрийн гадаад бодлогын багт өөрчлөлт оруулжээ 2020-12-10

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 689-өөр нэмэгдэж нийт 40,786-т хүрэв. 2020-12-11

Солонгос улсад түр оршин суух болон байнга оршин суух визтэй иргэд жолооний үнэмлэхээ солиулах вэ 2020-12-11

БНСУ-ын алдарт найруулагч Ким Ги-дог ковидоор нас барлаа 2020-12-11

Өмнөд Солонгос, Хятад, Японы дээд хэмжээний уулзалт энэ онд болохгүй байх магадлалтай 2020-12-12

Солонгосын онц ноцтой гэмт хэрэгтэн Чу Дү Сүн шоронгоос гарч байна 2020-12-13