Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ

Японд лхагва гарагт коронавирусний халдварын 2811 тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнө нь улсын хэмжээнд 11 дүгээр сарын 28-нд халдварын хамгийн олон буюу 2678 тохиолдол бүртгэгдээд байсан юм.
Ингэснээр Японд халдвар авсан хүний нийт тоо 170158-д хүрсэн бөгөөд үүнд аяллын хөлөг онгоцон дээр байсан 712 хүнийг оруулсан байна. Мөн лхагва гарагт халдварын улмаас нас барсан хүний тоо 42-оор нэмэгдэж, 2500-д хүрчээ. Нас барагсдын 13 нь аяллын хөлөг онгоцны зорчигч байжээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдварын улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүний тоо 555-д хүрсэн нь мөн л өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.