Австри, Итали хоорондын төмөр замын хөдөлгөөнийг сэргээжээ
ВЕНА. /TASS/. Италиас ирэх зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээсэн тухай Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нехаммер мэдэгджээ.
“Түгшүүрийг бид цуцлах боломжтой. Коронавирусний сэжиг бүхий тохиолдлуудыг хариу бүгд сөрөг гарсан” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.
Түүнчлэн 2 дугаар сарын 24-нээс Италийн Бреннер хилийн боомтоор дамжин өнгөрөх боломжтой болсон тухай “Австрийн холбооны төмөр замууд” компани мэдэгдсэн байна.
Коронавирус дэгдэж болзошгүй байгаатай холбоотойгоор Австри Итали улстай төмөр замын хөдөлгөөнөө түр зогсоосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.