Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан яг одоо Баруунтуруунд ажиллаж байна

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан яг одоо Баруунтуруунд ажиллаж байна

ИРГЭД АЛБАН ХААГЧДЫН ШААРДЛАГЫГ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА

Сар шинийн ѳдрүүдэд Нийслэл рүү автомашин болон зорчигч орох гарахыг түр хориглосон Нийслэлийн Засаг Даргын шийдвэрийн хэрэгжилт ямар байгааг нягтлахаар өнөөдөр \2020.02.24\ Баруунтурууны шалган нэвтрүүлэх товчоонд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан очиж ажиллалаа.

Иргэд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, эмнэлэгийн болон онцгойгийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж, тавьсан шаардлагыг найрсаг хүлээж авч байгааг албаны хүмүүс хэлж байна. Тус шалган нэвтрүүлэх товчоогоор албан зөвшөөрөлгүй 5-6 машин нийслэл рүү нэвтрэх гэж ирснийг буцаажээ. Түүнчлэн ажлын байрны болон очрны ариутгалыг цаг тухайд нь хийж байгаа гэдэг мэдээллийг үүрэг гүйцэтгэгч албан хаагч нар нийслэлийн Засаг даргад өглөө.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.