Маргааш “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум болно

Маргааш “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум болно

Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжих “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэн маргааш болно. Форумын үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн уул уурхайн бус салбарын төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах чиглэлээр үйл ажиллагаанууд болох юм.

Тодруулбал, уул уурхайн бус 915 орчим сая ам.долларын өртөг бүхий 30 гаруй төслийг хөрөнгө оруулагчдад санал болгож, цахим платформоор сурталчлах юм. Мөн форумын үеэр цахим үзэсгэлэн, төсөл танилцуулах цахим уулзалт, олон улсын цахим сургалт зэргийг зохион байгуулах аж. Цахим форум хоёр өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.