“Автобус 1” өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

“Автобус 1” өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

“Автобус-1” баазын нэг жолоочоос коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан тус баазын автобуснууд түр зогсож, ажилтан, албан хаагчдад шинжилгээ хийн, 48 хүнийг тусгаарлаад  байв. НОК-ын шийдвэрийн дагуу тус байгууллагын 480 ажилтнаас  3 удаагийн PCR шинжилгээ авахад бүгд "сөрөг" гарсан юм. Тус баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж, халдваргүйжүүлэн, жолоочийн кабиныг зорчигчоос бүрэн тусгаарлажээ.

Түүнчлэн  автобусны  суудал хооронд зай барьж суухыг сануулсан тэмдэг тэмдэглэгээ, картаа зайнаас уншуулах санамж, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж байршуулан, техникийн аюулгүй байдлыг шалган үйлчилгээнд гаргалаа.

Цаашид цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сахиж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг нийт ажилтан албан хаагчид сануулна хэмээн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.