Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
![Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 5 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ](http://olnodo.com/media/resized/1200x0/post/2020-12/MsrG7stcA8wTN6n4jsRlqsAs7M0wLIAsHu2C5HJl.png)
2020 оны 12-р сарын 12-ний өдөр 8574 хүнд PCR шинжилгээ хийхэд Сэлэнгэй аймагт ойрын хавьтлын 5 хүний 2-3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ. Ийнхүү тус аймагт бүртгэгдсэн халдварын тохиолдол 213 боллоо.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд дотоодын нийт халдвар 459, манай улсад бүртгэгдсэн халдвар нийт 912 болж үүнээс эдгэрсэн 384 байна.
Эмчлэгдэж байгаа 516 хүний биеийн байдал;
- Хөнгөн-438
- Хүндэвтэр-75
- Хүнд-5
- Маш хүнд-1
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.