Ичиножёо А.Ичинноровын багш халдвар авчээ

Ичиножёо А.Ичинноровын багш халдвар авчээ

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 15-нд мэдээлэл хийж, Минато ояката коронавирусний халдвар авсныг зарлалаа.
Минато ояката энэ сарын 14-нд бие нь муудаж, эмнэлэгт үзүүлэхэд шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тус дэвжээ Сайтама мужийн Кавагүчи хотод байрладаг бөгөөд Кавагүчи хотын эмнэлгийн газраас хавьтлыг шалган үзэхэд Минато ояката сүүлийн гурван өдөр дэвжээндээ очоогүй тул бөхчүүдэд халдвар тараасан байх эрсдэл үгүй гэнэ. Гэхдээ маэгашира Ичиножёо тэргүүтэй 10 бөхөөс шинжилгээ авчээ.

Сүмогийн ертөнцөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Такадагава, есдүгээр сард Таманои, арваннэгдүгээр сард Тацүнами дэвжээнд халдвар голомтлон гараад байгаа билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.