ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхууд өөдрөг байвал амжилт ирнэ.

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхууд  өөдрөг байвал амжилт ирнэ.

Хонь

Шинэ түнш, шинэ ивээн тэтгэгчид танд төлөвлөгөөгөө биелүүлэхэд чинь тус болно. Таны ажил хэрэг явуулах чадвар, овсгоо самбаа үр дүнд хүрэх ёстой. Орой нь гэр бүлд асуудал үүсэх ч та хурдан шуурхай шийдэж чадна. Хатуу, чанга, шийдмэг байх хэрэгтэй. Гэр бүл, хамаатан садны дунд үл ойлгоцол үүсэх ч асуудал таны талд шийдэгдэнэ.

Үхэр

Хуучин найз, эртний амрагтайгаа тааралдах магадлал өндөр байна. Хэрэв та хэдийн гэр бүлтэй, эсвэл амраг найзтай болсон бол хуучин холбоогоо сэргээгээд хэрэггүй. Ингэснээр та ирээдүйд тохиолдох маш том аюулаас зайлсхийж чадлаа гэсэн үг юм. Энэ өдөр эрүүл мэндээ бодоорой. Орой нь идэвхтэй амарч, дархлаагаа дэмжинэ үү.

Ихэр

Сэтгэл санаагаа ариусгаж, мэдлэг эзэмшин, үнэнийг олох өдөр. Амьдралын бүх салбарт сайн өдөр. Гэхдээ жирийн өдрөөс илүү хөдөлмөрлөх шаардлагатай болно. Ажил дээр чинь таныг элдэв ажлаар булах ч сэтгэлээр бүү уна. Учир нь таны хичээл зүтгэлийг дарга нар чинь үнэлэх болно.

Мэлхий

Энэ өдөр тайван амгалан байж, уур хилэнгээ барихыг хичээгээрэй. Ажлын нөхөд болон танилуудтайгаа дахин муудалцах магадлал маш өндөр байгааг анхаар. Үргэлж номдол тавьж байдаг, сөрөг болон уйтгартай хүмүүсээс зайгаа барь. Өдрийн дэглэмээ сахиж, эрүүл мэндээ бодох өдөр шүү.

Арслан

Эрүүл мэнддээ анхаар. Махнаас татгалзаж, мацаг барьсан ч болно. Эмийн ургамал авч, ардын эмчилгээ хийлгэхэд ээлтэй өдөр. Ажил дээрээ та юмыг урьдчилан харж, тун мэдрэмжтэй ажиллах болно. Эмэгтэй арслангууд шинэ танилтай болно. Ажлын уулзалтууд амжилт, орлого авчирна. Харин хайр дурлалын таагүй үе тул сэтгэлээ илчлэхгүй байхыг зөвлөж байна. Гэр бүлийн асуудал гарна. Эрэгтэй арслангууд ийм үед шийдмэг байх хэрэгтэй.

Охин

Өнөөдөр та ямар ч ажил хийсэн үр дүнтэй байх болно. Харин энэ өдөр таныг чухал шаардлагтай зүйл, дуртай ажил хоёрынхоо аль нэгийг сонгохыг тулгаж байна. Шинэчлэл өөрчлөлт болох ч танд ээлтэй сайн. Гэнэт томилолтоор алс явж магадгүй.

Жинлүүр

Асуудлыг бусдаар шийдүүлэх гэсэн хүсэл чинь хэрүүл маргаан авчирна. Ажлын хүмүүс, ойр дотнын хүмүүстэйгээ маргалдах магадлал өндөр. Үдээс хойш эрүүл мэнддээ анхаараарай.

Хилэнц

Үрлэг зарлага, алдаатай өдөр. Арвия хямгач байж, гэр бүлийн санхүүгээ хянаарай. Алс хол замдд гарахаа ирэх оны хавар хүртэл хойшлуулсан нь өлзийтэй. Ахмад настай болон архаг өвчтэй хилэнцүүдийн бие муудаж, осолд орох эрсдэл өндөр байгааг анхаарна уу.

Нум

Сэтгэл санаагаа ариусган, үнэн зөвийн туйлд очих өдөр. Хэрэв ажлын түнш, ивээн тэтгэгчдээс тусламж ирвэл та амжилтад хүрнэ. Ажил дээр чинь таны чадварыг өндөр үнэлнэ, гэхдээ маш их ажлаар дарах болно. Татгалзалгүй гүйцэтгэвэл таныг удирдах байгууллагаас үнэлж, шагнана.

Матар

Ажл хэргийн овсгоо, ухаалаг шийдлийн ачаар үр дүнд хүрэх ч энэ өдөр амьдралын эрч хүч тааруу байх болно. Том наймаа хийх хэрэггүй. Юмыг бодитоор дүгнэж, яаарлгүй ажиллаж чадвал маш том үр дүн таныг хүлээж байна. Таны өвөрмөц шинэ санаа олныг гайхуулна. Гэр бүлтэйгээ хамт амрах, найзуудтайгаа аялахад ээлтэй.

Хумх

Эсрэг тэсрэг өдөр. Гэнэтийн орлого, санамсаргүй алдагдал, аль нь ч учирч мэднэ. Анхны сэтгэгдэлд итгэж болохгүй. Хурц ухаан гаргаж байж, та эвгүй байдлаас гарч чадна. Өөртөө итгэлтэй байж, өөдрөг байвал амжилт ирнэ.

Загас

Шинэ байранд орох, засвар хийх, тавилгаа өөрчлөхөд таагүй өдөр. Энэ өдөр танд эд хөрөнгөтэй холбоотой олон асуудал тулгарна. Загаснууд хямралд орж, санхүүгийн байдал нь улам тогтворгүй болох магадлалтай. Шинэ юм хийх гэж оролдоод хэрэггүй. Ханиад хүрч, хэт ядрахаас сэргийлээрэй.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.