ДОРНЫН ЗУРХАЙ: Өр барагдуулахад сайн хэмээжээ

ДОРНЫН ЗУРХАЙ: Өр барагдуулахад сайн хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны 12 дугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 2. Буд гараг.  Суулга одтой, таван шар мэнгэтэй, харагчин могой өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.