Б.Ууганбаяр: Өнөөдрөөс тусгай үүргийн нислэгийг эхлүүлнэ

Б.Ууганбаяр: Өнөөдрөөс тусгай үүргийн нислэгийг эхлүүлнэ

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.16/ ээлжит мэдээллээ өгч байна. 

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

-Одоогоор 35 тусгаарлах байранд 1169 иргэн байна. Нийслэлд 977 орон нутагт 192 сүүлд 26 иргэн нэмж тусгаарлагдсан.  231 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдрөөс эхлэн татан авалт эхэлж байна. Иймд тусгаарлах байрны бэлтгэлийг хангаж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалах сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ямар буудалд онцгой анхаарч ажиллах талаар зөвлөмж гаргасан. Энэ сард багтаад дөрвөн удаагийн нислэгээр 700 гаруй иргэн ирнэ. Тусгаарлах хугацаа 14 хоног байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэд, аж ахуй нэгж халдвар хамгааллын дэглэмээ маш сайн сахих ёстой. Тайвшрах цаг болоогүй гэлээ.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.