"Ковид-19" халдварын PCR оношилгооны арга зүйн сургалт зохион байгууллаа
!["Ковид-19" халдварын PCR оношилгооны арга зүйн сургалт зохион байгууллаа](http://olnodo.com/media/post/2020-12/9kygGumR2eB0wYoF5fAX4ShetjyvKRsH5ndJZ6iW.jpeg)
Шинэ коронавируст халдварын цар тахлын үед орон нутгийн лабораторийн шинжилгээний чадавхийг сайжруулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангах зорилгоор орон нутгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдийг КОВИД-19 халдварын PCR оношилгооны арга зүйд сургах 10 хоногийн сургалтыг 2020 оны 12-р сарын 7-16-ны хооронд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид зохион байгууллаа.
Сургалтад Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Увс аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон , Эрдэнэс таван толгой ХХК, Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын эмнэлэгийн эмч нар хамрагдлаа.
Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторийн баг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн төв, Замын-Үүд сумын эрүүл мэндийн төвийн лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор PCR оношилгоо хийх арга зүйд сургах нэг өдрийн сургалтыг зохион байгуулж, Замын-Үүд сумын PCR машинд засвар, үйлчилгээ хийж оношилгооны бэлэн байдлыг хангалаа.
ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.