УНТЭ судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг нэвтрүүллээ

УНТЭ судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг нэвтрүүллээ

ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг титэм судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээ хийх шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Титэм судсан доторх хэт авиан шинжилгээ болон титэм судасны нарийслыг даралтын зөрүүгээр /Fractional Flow Reserve/ оношлох хосолмол технологи бүхий “IVUS” аппарат нь нарийн нийлмэл бүтэц зохион байгуулалттай ангиографийн аппараттай холбогдож ажилладаг юм.

Энэхүү технологийг нутагшуулсанаар “Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 тоот тушаалын Г7 заалтад тусгасан “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дислази” өвчнийг дотооддоо эмчлэх боломжийг бий болгож, тус чиглэлээр гадаад руу урсах зардал, валютын урсгалыг тодорхой хувиар бууруулах юм.

Philips брэндийн Volcano загварын /IVUS/ аппарат дээр ажиллах мэргэжилтнүүд технологийг нутагшуулах бэлтгэл ажилдаа ороод байна.

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

 Баянхошуу орчимд хамгийн их бохирдолтой буюу агаарын чанарын индекс 479-д хүрчээ. 2020-12-16

Б.Ууганбаяр: Өнөөдрөөс тусгай үүргийн нислэгийг эхлүүлнэ 2020-12-16

ЗГ: Малчдад 300 мянган төгрөгийн тэжээлийг үнэ төлбөргүй хүргэж өгөх болно. 2020-12-16

Цахилгааны хэрэглээгээ өнгөрсөн үеийнхээс хэтрүүлсэн бол зөрүүг нь хэрэглэгч төлнө 2020-12-16

"Ковид-19" халдварын PCR оношилгооны арга зүйн сургалт зохион байгууллаа 2020-12-16

УНТЭ судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг нэвтрүүллээ 2020-12-16

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-12-16

“Алтай Констрашкн” ХХК-аас хамгаалах хувцас, хэрэглэл гардуулав 2020-12-16

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 15 гомдлыг хянан шийдвэрлэв 2020-12-16

Хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав 2020-12-16

Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим чуулган боллоо 2020-12-16