БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Соёлын сайд С.Чулуун Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмед Язалыг энэ сарын 15-ны өдөр хүлээн авч уулзав.

Сайд С.Чулуун БНТУ-ын Элчин сайдтай Мэргэн Тоньюкукын цогцолборт музейн төслийн талаар ярилцаж цаашид хоёр орны музей, номын сан, театрын хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх, хоёр орны шилдэг зохиолчдын ном зохиолыг монгол, турк хэл дээр гаргах ажлыг зохион байгуулах талаар  санал солилцов. Мөн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагарын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах төслийг үргэлжлүүлж, БНТУ-ын номын сан, музей зэрэгт хадгалагдаж буй монголчуудын түүх, Монгол Улс дахь Түрэгийн түүхэнд холбогдох дурсгалуудад хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмед Язал Соёлын сайдад соёлын яам байгуулагдсан түүхэн үйл явдалд баяр хүргэн, Соёлын яамтай эдгээр ажлуудад хамтарч ажиллах болсондоо чинь сэтгэлээсээ талархал илэрхийлж монголын газар нутагт байгаа Түрэгийн үеийн түүхэн өв дурсгалуудыг хадгалж хамгаалах, Мэргэн Тоньюкукын цогцолборт музейн төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлон дурьдав.

Талууд цаашид соёл, урлагийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, харилцан туршлага солилцох талаар ярилцаж эдгээр ажлууд дээр хамтарч ажиллахаар санал солилцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Б.Ууганбаяр: Өнөөдрөөс тусгай үүргийн нислэгийг эхлүүлнэ 2020-12-16

ЗГ: Малчдад 300 мянган төгрөгийн тэжээлийг үнэ төлбөргүй хүргэж өгөх болно. 2020-12-16

Цахилгааны хэрэглээгээ өнгөрсөн үеийнхээс хэтрүүлсэн бол зөрүүг нь хэрэглэгч төлнө 2020-12-16

"Ковид-19" халдварын PCR оношилгооны арга зүйн сургалт зохион байгууллаа 2020-12-16

УНТЭ судсан доторх хэт авиан оношилгоо, шинжилгээний шинэ технологийг нэвтрүүллээ 2020-12-16

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав 2020-12-16

“Алтай Констрашкн” ХХК-аас хамгаалах хувцас, хэрэглэл гардуулав 2020-12-16

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 15 гомдлыг хянан шийдвэрлэв 2020-12-16

Хүнсний болон бусад нөөцийн жагсаалтыг батлав 2020-12-16

Монгол, Оросын сэтгүүлчдийн цахим чуулган боллоо 2020-12-16

ХХАА-н салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнг ХХААХҮЯ-нд шилжүүлэх асуудлыг судлахыг чиглэл болгов 2020-12-16