“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана

“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана

“Twitter”-н удирдлага ирэх долоо хоногоос коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгахаа мэдэгджээ. Тодруулбал, хүмүүсийн эрүүл мэндэд зориуд хохирол учруулах, тэдэнд хяналт тавих зорилгоор вакцин хэрэглэж, вакцинжуулалтын ажлыг явуулж байна гэсэн ташаа мэдэгдлүүдийг устгана гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн вакцины гаж нөлөөнүүдийн талаарх болон коронавирус гэж байхгүй учир вакцин хийлгэх шаардлагагүй гэсэн хуурамч мэдээллүүдийг устгах аж.

Мөн ирэх оноос вакцины талаарх баталгаагүй мэдээлэл, цуурхал бүхий мэдэгдлүүдэд маргаантай гэсэн тэмдэглэгээ тавина гэдгийг “Twitter”-н удирдлага сануулан дурджээ. Одоогоор “Twitter” коронавирусний гарал үүсэл, дамжин халдварлах арга замуудын талаарх худал мэдээллийг устгаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхөд ач холбогдол өгөх, халдварын эрсдэлийг бууруулахад нөлөө үзүүлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их Британид нэг долоо хоногийн хугацаанд 140 мянга орчим хүнд эхний тунг тариад байна 2020-12-17

Дэлхий дахинд 585 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилжээ 2020-12-17

Энэтхэгийн иргэдийг вакцинжуулахын өмнө эсрэг биетийн шинжилгээ хийнэ 2020-12-17

Израилын Ерөнхийлөгч Эрүүл мэндийн сайд нар хамгийн түрүүнд шууд эфирээр вакцин хийлгэнэ 2020-12-17

Биткойны ханш хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрчээ 2020-12-17

“Twitter” коронавирусний вакцины талаар буруу ташаа мэдээлэл агуулсан жиргээнүүдийг устгана 2020-12-17

АНУ-ын Дотоод хэргийн сайд халдвар авчээ 2020-12-17

Японд их хэмжээний цас орж, гэрэл цахилгаан тасалджээ 2020-12-17

Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 3200 гаруй тохиолдол илэрсэн 2020-12-18

Путин: Найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгоно. 2020-12-18

“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Ж.Стаусхолм хашиж эхэлнэ. 2020-12-18