“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг Ж.Стаусхолм хашиж эхэлнэ.
“Rio Tinto” компани Австралийн уугуул иргэдийн ариун газрыг сүйтгэсэн асуудлын улмаас гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцрохоор болсон Жан-Себастьян Жакийн халааг авах хүнийг нэрлэлээ.
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компанийн нэр хүндийг сэргээх үүргийг тус компанийн санхүү хариуцсан захирал Жейкоб Стаусхолм хүлээхээр болжээ. Тэрбээр “Rio Tinto”-д 2018 оноос ажиллаж эхэлсэн байна. “Rio Tinto” Баруун Австрали муж дахь төмрийн хүдрийн уурхайгаа өргөтгөхийн тулд 46 мянган жилийн түүхтэй хоёр агуйг энэ оны тавдугаар сард дэлбэлсэн нь хөрөнгө оруулагчид, олон нийтийн эрс эсэргүүцэлтэй тулгарсан юм.
Ж.Стаусхолм гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хашиж эхэлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.