Путин: Найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгоно.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин найм хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлүүдэд таван мянган рубль нэг удаадаа олгох зарлигт гарын үсэг зуржээ.
“Хүүхэдтэй гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор найм хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхүүд, үрчилж авсан эцэг эхүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч ОХУ-ын иргэдэд таван мянган рубль нэг удаа олгохыг үүрэг болгож байна” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Захирамжийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг Засгийн газар гаргахыг, нэг удаагийн төлбөр олголтыг Тэтгэврийн сан хангахыг үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.