АНУ-ын Дотоод хэргийн сайд халдвар авчээ
АНУ-ын Дотоод хэргийн сайд Дэвид Бернхардтын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Халдварт өвчний шинж тэмдэг өөрт нь илрээгүй бөгөөд гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байгаа тухайгаа Дэвид Бернхардт мэдэгдсэн байна.
АНУ-ын Дотоод хэргийн яам нь хүчний байгууллага биш бөгөөд холбооны газар ашиглалт, байгалийн нөөцийн олборлолтын асуудлыг эрхэлдэг байна. Үүнээс гадна тус яам Америкийн индианчууд, Аляск болон Хавайн арлын уугуул оршин суугчидтай холбоотой асуудлуудыг хариуцдаг ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.