Эрчим хүчний Хартийн гишүүн орнуудын сайд нарын түвшний олон улсын хуралд оролцлоо
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай Эрчим хүчний Хартийн гишүүн орнуудын сайд нарын түвшний олон улсын 31 дүгээр хуралд өчигдөр оролцож үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Манай улс бүс нутгийн эрчим хүчний интенграцийн бодлогод идэвхтэй байр суурь баримталж, АХБ-тай хамтран “Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааны стратеги” баримт бичиг боловсруулсан. Бүс нутгийн эрчим хүчний худалдаа, хөрөнгө оруулалтын асуудалд Эрчим хүчний Хартийн байгууллагатай хамтран ажиллах боломж”-ийг онцоллоо.
Манай улс Олон Улсын Эрчим хүчний Хартийн байгууллагын гишүүн орон бөгөөд 1998 онд элсжээ. Түүнээс хойш Эрчим хүчний Хартийн байгууллагын нарийн бичгийн газартай хамтран “Эрчим хүчний салбарын үр ашгийн талаарх бодлого, хэрэгжилтийн талаарх судалгаа” /1998 он/, “Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин” /2013 он/ “Азийн супер сүлжээ-гобитек” судалгааны ажлыг Зүүн хойд Азийн таван орны судалгаа шинжилгээний байгууллагатай хамтран /2014 он/ гүйцэтгэжээ.
Мөн Улаанбаатар хотноо Эрчим хүчний Хартийн хурлыг 2011 онд, Улаанбаатарын эрчим хүчний форумыг 2014 онд, “Зүүн хойд азийн супер сүлжээ-гобитек” хамтарсан олон улсын хурал зохион байгуулж, тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирэв.
Эрчим хүчний Хартийн баримт бичиг нь Дэлхийн хэмжээнд жинхэнэ гишүүн 54 орон болон Европын холбоо, 37 ажиглагч гишүүн орнуудыг хамруулсан байгууллага юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.