Улаанбаатарт коронавирусний халдварын 18 тохиолдол шинээр бүртгэгдэв
Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 9070 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 18 хүнд коронавирус илэрчээ.
Эдгээр тохиолдол нь БЗД-ийн эмнэлгээс эх уурхайтай голомтот халдвар юм.
Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 923 болсноос 384 нь эдгэрээд буй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.