Онцгой комиссын нэр барьж хошигнол хийсэн жүжигчдэд хатуу хариуцлага тооцож, шалгуулахаа мэдэгдлээ.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр найзууд руу гаа утсаар залгаж, "Та халдвар авсан хүнтэй уулзсан байна" гэх мэтээр Онцгой комиссын нэр барьж, хошигнол хийсэн жүжигчдэд хатуу хариуцлага тооцож, шалгуулахаа мэдэгдлээ.
Тэрбээр "Нэг зүйлийг хатуу анхааруулъя. Олон нийтийн сүлжээнд марзан хошин зүйл яриад байдаг олны танил хэсэг хүмүүс Улсын онцгой комиссын нэр барьж найз нөхөдтэйгөө утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруугаар ашиглаж, буруу хэрэглэж, марзаганаж байгаа бичлэг тавигдсан. Өвчин бол тоглоом биш. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ийм хүнд үед олон хүний хүч хөдөлмөрийг үгүйсгэж, ийм тоглоом шоглоом хийсэн бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсан тэр зургаан нөхрийг шалгуулна. Хуулийн хатуу хариуцлагатай шүү. Олон хүний хөдөлмөр, өвчин зовлон туулж яваа хүмүүсээр даажигнах эрх хэнд ч байхгүй. Тэд амны хаалтгүй, тойроод суучихсан, их сонин үйлдэл гаргаж байна лээ. Дэг журамтай байна шүү" гэж анхааруулав.
Онцгой комиссын нэр барьж хошигнол хийсэн бичлэг
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.