Алтанбулаг боомтоос 5300 тээврийн хэрэгслээр хүнс, бараа татан авчээ

Алтанбулаг боомтоос 5300 тээврийн хэрэгслээр хүнс, бараа татан авчээ

Энэ жил манай улсын хилээр нийт 87 мянган тээврийн хэрэгслээр 3 сая тонн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн хяналтад авч улсын хилийн автозамаар нэвтрүүлсэн талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ. 

Үүнээс мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хилийн автозамаар 320 тээврийн хэрэгсэл, төмөр замаар 8200 галт тэрэг, Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамаар 12500 автомашин, төмөр замаар 2700 галт тэрэг нэвтэрчээ. 

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос цагдаагийн байгууллагын хяналт хамгаалалт дор 5300 тээврийн хэрэгслээр хүнс тээвэрлэн нийслэл дэх гаалийн 2 бүсэд татан авчирч, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед хүн амыг хүнсээр хангах ажлыг тасалдуулахгүй зохион байгуулсныг дурдлаа. 

Тодруулбал, Улаанбаатар хотын гаалийн хяналтын бүсийн 2 том талбайд 1600 тир буюу том оврын ачааны машинаар хүнс тээвэрлэн авчирчээ. Нийтдээ импортоор 3676 тээврийн хэрэгслээр 107.307 тонн бараа бүтээгдэхүүнийг татан авч нийлүүлсэн байна. 

Мөн Буянт-Ухаа дахь Чингис хааны олон улсын нисэх буудлаар өнгөрсөн хугацаанд 301 удаагийн нислэгээр 24.918 зорчигчийн 498 тонн гар тээш болон 1187 карго, 1210 транзит ачааг татан авчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. 2020-12-30

Онцгой комиссын нэр барьж хошигнол хийсэн жүжигчдэд хатуу хариуцлага тооцож, шалгуулахаа мэдэгдлээ. 2020-12-30

Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. 2020-12-30

Нийслэлд 905 автомашин нэвтэрч, 911 тээврийн хэрэгсэл гарчээ 2020-12-30

ЭМЯ: Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэх, гаднаас зочин урихгүй байхыг уриаллаа. 2020-12-30

Алтанбулаг боомтоос 5300 тээврийн хэрэгслээр хүнс, бараа татан авчээ 2020-12-30

Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлт боллоо 2020-12-30

Я.Содбаатар: Голомтоо хумьж чадвал бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ 2020-12-30

"Ideree’s Home Party" нэвтрүүлгийнхэн УОК-иос уучлал хүсэв 2020-12-30

Боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласан хугацааг сунгалаа 2020-12-30

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2020-12-30