Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлт боллоо

Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлт боллоо

Монгол, Хятад хоёр улс нь уул усаар залгалдсан сайн хөрш, сайн түншүүд билээ. Цар тахал дэгдсэнээс хойш хоёр улс цар тахалтай тэмцэх талаар нягт хамтран ажиллаж, бие биедээ тусалж, хүнд бэрхийг хамтаар туулж, гүн найрамдалтай болохоо харуулсан.

“Хятад орныг танин мэдэх-Монгол Улстай холбогдох” гэсэн нэртэй Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн арга хэмжээг “Цар тахалтай хамтран тэмцсэн Хятад, Монголын найрамдлын хуудсыг хамтаар бичиглэв” хэмээх сэдэвтэйгээр нээлээ. Энэ нь хоёр улсын Төрийн тэргүүний хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай нэгдмэл ойлголтыг хэрэгжүүлж, Хятад, Монголын соёлын солилцоог ахиулах тодорхой арга хэмжээ болох юм.

Уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино үзүүлэх, аялал жуулчлал, амтат хоол танилцуулах зэрэг олон арга хэмжээ нь хоёр улсын ард түмний сэтгэлээр ололцох гүүрийг тавьж, хоёр улсын найрамдалт харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжихийг ахиулахыг зорьжээ.

Соёлын өдрүүдийн үеэр “Найрамдлын солонго” уран сайхны концерт, “Цэцэгсийн анхилам” Бээжин жүжгийн нэрт жүжигчдийн концерт, “Бадран дэлгэрэх” орчин үеийн балетын тоглолт, “Сайн сайхан амьдралын эрэлд” Хятад орны ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “Инновацийн сайн сайхан амьдрал” соёл, аялал жуулчлалын шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хөхнуур” гэрэл зургийн үзэсгэлэн, “Солонгорсон Гүйжөү” гэрэл зургийн үзэсгэлэн, Хятадын кино үзүүлэх арга хэмжээ, олон ангит уран сайхны кино үзүүлэх арга хэмжээ, “Үзэсгэлэнт сайхан Хятад орон” аялал жуулчлалыг танилцуулах арга хэмжээ, “Хятад орны амтат хоол” түгээн дэлгэрүүлэх арга хэмжээ, “Найрамдлын солонго” уран сайхны концерт болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Онцгой комиссын нэр барьж хошигнол хийсэн жүжигчдэд хатуу хариуцлага тооцож, шалгуулахаа мэдэгдлээ. 2020-12-30

Баянзүрх дүүргийн 70.000-80.000 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр шийдвэрлэсэн. 2020-12-30

Нийслэлд 905 автомашин нэвтэрч, 911 тээврийн хэрэгсэл гарчээ 2020-12-30

ЭМЯ: Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэх, гаднаас зочин урихгүй байхыг уриаллаа. 2020-12-30

Алтанбулаг боомтоос 5300 тээврийн хэрэгслээр хүнс, бараа татан авчээ 2020-12-30

Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлт боллоо 2020-12-30

Я.Содбаатар: Голомтоо хумьж чадвал бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ 2020-12-30

"Ideree’s Home Party" нэвтрүүлгийнхэн УОК-иос уучлал хүсэв 2020-12-30

Боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласан хугацааг сунгалаа 2020-12-30

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2020-12-30

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм 2020-12-30