Монгол Улс Eрөнхийлөгчөө тусгаарласан анхны улс боллоо
Монгол Улсын Eрөнхийлөгч Х.Баттулга тусгай үүргийн онгоцоор БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд өнөө орой эх орондоо ирнэ.Түүнийг коронавирусийн голомтын бүсэд айлчлал хийж байгаа учраас дагалдан явсан айлчлалын багийн хамт 14 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой Комиссын дарга Шадар Сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагдаа Улсын Онцгой Комиссын даргын хувьд eрөнхийлөгчийн айлчлалд зөвшөөрөл өгсөн. Гэхдээ бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн учраас eрөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүсийн хамт заавал тусгаарлах ёстой юм.Ингэснээр монгол улс eрөнхийлөгчөө тусгаарласан анхны улс болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нар дагалдан явж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.