Зээлийн хүүг царцаах асуудлаар ШААРДЛАГА хүргүүлнэ
Коронавирусээс шалтгаалан иргэд, аж ахуй нэгжийн орлого ашиг буурсан тул банк, санхүүгийн байгууллага, ломбард зэргийн зээлийн хүүг царцаан зогсоох асуудлаар Иргэний нийгмийн байгууллагуудаас төр засагт шаардлага хүргүүлэхээр болжээ.
Тодруулбал, өнөөдөр 10:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, "Автомашинтай жагсаал"-ын зохицуулагч Б.Цэгмэд, “Бид уучлахгүй” хөдөлгөөн зэрэг 14 Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх юм байна.
Мөн тэд шаардлагадаа Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон бусад сайд, дарга нарын тансаглал болон төрийн автомашины зардал гэх мэт асуудлыг хөндөж буй аж.
Тодотгоход, маргааш шаардлага хүргүүлэхдээ олон нийтийг хамруулахгүй юм байна. Шаардлага хүргүүлэхээр байр суурь нэгдсэн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд нэг автомашин, нэг чанга яригч ашиглах гэнэ. Түүнчлэн шаардлагын талаарх мэдээллээ олон нийтэд фэйсбүүк лайваар дамжуулан хүргэх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.