Боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласан хугацааг сунгалаа

Боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласан хугацааг сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.12.30) боллоо. Хуралдаанаас 21 аймгийг халдваргүй бүс гэж үзсэн тухай танилцуулав. 

Халдвар гарсан зургаан аймгийн есөн сумын голомт бүрэн дарагдсан гэж Онцгой комисс үзэж байна. Аймгуудын Засаг дарга буюу аймгийн Онцгой комиссын дарга нар хэвийн амьдралд шилжих шийдвэрээ халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд гаргах боломжтой.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар яг одоо мэдээлэл хийж байна. 

Шадар сайд Я.Содбаатар "Коронавирусийн халдварын эсрэг тэмцэж буйтай холбоотой гурван шийдвэр гаргасан. Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунган шийдвэрлэлээ. Үндсэндээ 21 аймаг эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Эдгээрт шинээр халдвар илрээгүй хугацааг авч үзвэл Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй байна. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой болж байна.  Засгийн газрын 34 тогтоолоор хилийн авто замын боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 28-наас түр хязгаарласан. Үндсэндээ жил орчим боллоо. Энэ хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Гэхдээ энэ хугацаанд ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Тусгай үүргийн нислэг үйлдэгдэнэ" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ЭМЯ: Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэх, гаднаас зочин урихгүй байхыг уриаллаа. 2020-12-30

Алтанбулаг боомтоос 5300 тээврийн хэрэгслээр хүнс, бараа татан авчээ 2020-12-30

Өвөр Монголын цахим соёлын өдрүүдийн нээлт боллоо 2020-12-30

Я.Содбаатар: Голомтоо хумьж чадвал бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ 2020-12-30

"Ideree’s Home Party" нэвтрүүлгийнхэн УОК-иос уучлал хүсэв 2020-12-30

Боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласан хугацааг сунгалаа 2020-12-30

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв 2020-12-30

Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм 2020-12-30

Халдвар авсан алба хаагчид нэг удаа ТЭТГЭМЖ ОЛГОХ хууль өргөн барив 2020-12-30

Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журам батлах эрхийг Монголбанканд олгох хуулийн төсөл өргөн барив 2020-12-30

Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн цогцолбор барих газрыг шийдвэрлэв 2020-12-31