Хятад Европтой ачааны галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээжээ

Хятад Европтой ачааны галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээжээ

БНХАУ Европтой ачааны галт тэрэгний шууд хөдөлгөөнөө сэргээсэн тухай “CGTN” телевиз мэдээлсэн байна.


Эхний галт тэрэг 2 дугаар сарын 25-нд Шаньси мужийн Зиньжун хотын тойргийг орхин гарч, хоёр долоо хоногийн дараа Беларуссийн нийслэл Минскт хүрэх аж.  


Ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд урьдчилан сэргийлэх шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авсан хэмээн “Shanxi Zhongding” тээврийн компанийн ажилтнууд цохон тэмдэглэжээ.


Төмөр замын ажилтнуудын мэдэгдэж байгаагаар, БНХАУ, Европын орнууд хоорондын ачаа тээвэрлэлтийг ойрын хугацаанд сэргээж, тээвэрлэлт хуваарийн дагуу хэвийн явагдаж эхлэх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.