Импортын тээвэр Алтанбулаг боомт дээр солилцох, татан авах ажил эхэллээ.
УОК-ын даргын тушаалаар ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг манай улсын хилийн Алтанбулаг боомт дээр солилцож, татан авах ажил эхэллээ.
Шинэ оны хоёр дахь өдөр, өнөөдөр тус боомтоор олон улсын 23 тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд эхний тээврийн хэрэгсэл орж ирлээ. Төлөвлөсөн тээврийн хэрэгслүүд бүгд орж ирсний дараа ачаатай чиргүүлийг монгол тээвэрлэгч нар цагдаагийн хяналтад Улаанбаатар руу цуваагаар хүргэх юм.
Дээрх 23 тээврийн хэрэгслээр эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.