Хөл хориог сунгах эсэхийг даваа гаригт шийднэ
Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020.12.21-нд Улаанбаатар хотод 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоож, Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл тогтоосон билээ.
Өнөөдөр (2021.01.02) Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдан, Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх талаарх мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг хэлэлцэж байгаа аж.
Маргааш Улсын Онцгой комисс болон Засгийн газар хуралдаж, хөл хорионы хугацааг сунгах эсэхийг хэлэлцэн, шийдвэр гаргаж, танилцуулах юм байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 22 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан халдварын нийт тохиолдол 1242 хүрээд байна. Үүний 855 нь эдгэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.