Солонгос улсад Covid-19-ийн тохиолдлоор 3 дахь хүн амь насаа алдлаа

Солонгос улсад Covid-19-ийн тохиолдлоор 3 дахь хүн амь насаа алдлаа

Солонгос улсад Covid-19-ийн тохиолдлоор 3 дахь хүн амь насаа алдлаа.  БНСУ-ын Гёнжу хотод Covid-19-ийн халдвар авсан 40 настай эрэгтэй А гэртээ амьсгал хураасан байдалтай олджээ. А- гийн шинжилгээний хариу эхний удаад сөрөг гарсан тухай эх сурвалж мэдээллэж байсан юм. Хэдийгээр хариу сөрөг гарсан ч А нь халдварын шинж тэмдэг илэрсний дараа 7 хоногийн хугацаанд ажилдаа явах зэргээр гадуур гарсан нь халдварын тархалт бий болсон байхвий гэсэн айдсыг бий болгоод байгаа юм. Халдварт өвчнөөс сэргийлэх төв байгууллага, А-г нас барсны дараа түүний биед хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн халдвар илэрсэн тухай өнөөдөр/2020.02.22/ мэдээллэсэн юм. Ийнхүү дүгнэлт гарснаар А нь Covid-19-өөр нас барсан 3 дахь тохиолдол болж байна.

Үүнээс өмнө Кёнбуг Тэйнам эмнэлэгт 63 настай эрэгтэй өнгөрсөн 19-ний өдөр Covid-19-ийн улмаас нас барсан бол 21-ний үдээс хойш тус эмнэлгээс Бусан хотын эмнэлэг рүү шилжин хэвтсэн 55 настай эмэгтэй нас барсан тохиолдлууд гараад байсан юм.

Эх сурвалж: Yonhap news

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.