БНСУ-ын Ерөнхий сайд: Бид коронаг ялах болно, манай эрүүл мэндийн систем дэлхийд тэргүүлдэг
БНСУ-ын Ерөнхий Сайд Жон Сэ Гюн өнөөдөр ард иргэддээ хандаж үг хэллээ. Тэрбээр ард түмнээсээ уучлалт гуйж мэдээллээ эхлүүлсэн юм. Короно вирус эхний шатанд халдаврлах нь хурдан боловч нас баралтын хувь бага онцлогтой. Эрт илрүүлж, эрт урьдчилан сэргийлвэл хангалттай эмчилж болох халдварт өвчин юм. Засгийн газрын зүгээс бүх нөхцөл байдлыг нээлттэй ил тод мэдээлнэ. Засгийн газар Коронавирусын шинэ нөхцөл байдал үүсч байгааг ойлгож халдварлалтыг зогсоохын тулд байгаа бүх хичээл зүтгэлээ дайчлах болно. Тэгү болон Гёнбүг мужийн захиргаатай нягт хамтран өндөр түвшинд арга хэмжээ авч ажиллаж байна. Ард иргэд "Корона 19" -тай холбоотой нөхцөл байдлыг байгаа чигээр нь бидэнд мэдээлвэл Короно вирүс нууцлагдах газар үгүй болно. Шашны болон олон нийтийн гадаад арга хэмжээнд ойрын хэсэг хугацаанд оролцолгүй онлайн болон бусад арга зам хайхыг хүсч байна. Бид "Корона 19" - ийг ялах ёстой бөгөөд ялж чадна. БНСУ-ын Эрүүл мэндийн систем дэлхийд тэргүүлдэг. Халдварт өвчний талаар бид хангалттай цуглуулсан туршлага байгаа. Бид "сарс" болон "мэрс"-ийг ялж байсан. Засгийн газрын болон ард иргэдийн хамтын хүчээр ялна. Улс орнынхоо эрүүл мэндийн системд итгэж хамтарч ажиллахыг хүсч байна. Хэт их санаа зовох шаардлагагүй, гараа сайн угаах, эрүүл ахуйн дүрмийг баримталж өгнө үү, бид энэ вирусыг ялах болно гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.