"Зээлийн хүү, төлөлтийг зогсоох, царцаахад Монголбанк нөлөөлөх боломжгүй"

"Зээлийн хүү, төлөлтийг зогсоох, царцаахад Монголбанк нөлөөлөх боломжгүй"

Засгийн газрын хуралдаан өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээг хэлэлцэж, тогтоол гаргалаа. 

Өнөөдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-наас хэвийн гүйцэтгэхээр боллоо. Тэгвэл экспортын  тээврийг тусгай горимоор буюу  эрсдэлээс хамгаалж БНХАУ руу хүргэх асуудлыг засгийн хуралдаанаар хэлэлцэж буй юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зах худалдааны төв, үйлчилгээний газруудын түрээсийн төлбөрт ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх болжээ. Гэхдээ түрээсийн төлбөрөө буулгасан аж ахуйн нэгжүүдэд энэ хөнгөлөлтийг оруулна гэлээ. 

Тэгвэл Монголбанкнаас гаргасан шийдвэрээр, ирэх сард бодлогын хүүгээ бууруулах замаар зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх зэрэг арга хэмжээ авах болжээ. Гэвч иргэдийн хүсч байгаачлан, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд зээлийн төлөлтийг хойшлуулах, сунгах, царцаах зэрэгт Монголбанк нөлөөлөх боломжгүй, хуульд хориглодог талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлалаа. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.