Даваа гаригаас ажилдаа ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай
Шинэ жилийн баярын амралт үргэлжилсэн энэ өдрүүдэд зарим албан байгууллагууд эрсдлээс сэргийлэх үүднээс ирэх даваа гаригаас ажилдаа ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байх шаардлага, зөвлөмжийг тавьж байна.
Иймд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд шинжилгээ өгөх боломжтой газруудыг танилцуулъя. Шинжилгээ авах газрууд заавал харьяаллын дагуух дүүрэгтээ шинжилгээ өгөхийг сануулж байна.
1800-0119 дугаараас лавлаж мэдээлэл авахад,
- Сонгинохайрхан дүүрэг - 36-р сургууль
- Сүхбаатар дүүрэгт - 3-р сургууль
- Баянгол дүүрэг - 47-р сургууль
- Чингэлтэй дүүрэг - 50-р сургууль
- Хан-Уул дүүрэг - 18-р сургууль
- Баянзүрх дүүрэг - 14-р сургууль дээр тус тус шинжилгээ авч байгаа гэлээ.
Баянзүрх дүүргийн шинжилгээний цэг 09:00 - 17:00 цагийн хооронд, бусад дүүргийн цэгүүд 09:00 - 13:00 цагийн хооронд ажиллах аж. Даваа гаригаас буюу нэгдүгээр сарын 4-ний өдрөөс шинжилгээ авах бусад цэгүүд ажиллаж эхлэх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.