Коронавирусний халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв

Коронавирусний халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлэгт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар тусгаарлагдан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан 19 хүний 2-3 дахь давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Мөн хоёр гэр бүлийн тандалтаас халдвар илэрсэн. Шинээр 21 тохиолдол нэмэгдсэнээр Улаанбаатар хотын шинээр бүртгэгдэж байгаа кластер халдварын голомтод батлагдсан тохиолдол 450 боллоо. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. 

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомт дахь халдвартай хүний тоо 776  болсон байна. Сүүлийн 24 цагт 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. 

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 1263 боллоо. Үүний 869 тохиолдол нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд нийт 384 хүн эмчлүүлж байна" гэлээ. 

БЗД-ийн хувьд том голомт гарсан учир хавьтлыг хянах хугацаа дуусаагүй. 400 гаруй хавьтлыг тусгаарлан, хянаж байна. Баянзүрхийн дэгдэлттэй холбоотой гэр бүлийн дам хавьтлууд үүсэж байгаа. Тиймээс иргэдийн дунд шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай өвчилсөн хүмүүс байхыг үгүйсгэхгүй тул хүн бүр хичээх хэрэгтэй байна гэдгийг тэрбээр мөн онцоллоо. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.