Томоохон худалдааны байгууллагуудад коронавирусний тандалт судалгаа хийнэ

Томоохон худалдааны байгууллагуудад коронавирусний тандалт судалгаа хийнэ

Улаанбаатар хотод Шинэ жилийн баярын үеэр ажилласан томоохон худалдааны байгууллагуудад коронавирусний тандалт судалгаа хийх явуулын цэгүүд өнөөдрөөс ажиллаж эхэлсэн талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр,“Монгол Улсад коронавирусний тандалт судалгаанд эрүүл мэндийн байгууллагын 2540 хүн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 497 мянга гаруй хүн хамрагдсан. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагт 46 обьектод халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 141 жолоочид коронавирусний шинжилгээ хийсэн.  Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утсанд 4475 иргэн хандаж, зөвлөмж, зөвлөгөө авсан байна” хэмээв.

Улаанбаатар хотод халдварын голомт их байгаа тул нийслэлээс орон нутаг руу явахгүй байхыг ЭМЯ-наас зөвлөж байна. Хэдийгээр зам хаасан хэдий ч иргэд хулгайн замаар явах үйлдэл гаргасаар байгаа юм. Тиймээс халдварын голомттой бүсээс гарахгүй байх нь иргэдийн өөрийн болон эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулав. Түүнчлэн амны хаалтыг зөв зүүх, амны хаалтыг тагтай хогийн саванд хаях, хүн хоорондын зай барихыг зөвлөв.

Мөн тэрбээр дэлхий нийтийн коронавирусний нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Дэлхий нийтэд коронавирусний тархалт өндөр байгаагаас БНСУ, Япон улсад халдварын тоо эрс нэмэгдсэн байна. Тиймээс дээрх хоёр орон хөл хориог чангатгах бодлого барьж байгааг онцлов. Түүнчлэн Австрали улсын Сидней хотод өнгөрсөн сарын 29-нд Далайн эргийн их наадам болсны дараа коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсэн тул үйлчилгээний байгууллагууд амны хаалт зүүгээгүй хүмүүст үйлчлэхгүй байх, үйлчилсэн тохиолдол өндөр торгууль ногдуулах бодлого барьж эхэлсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өнөөдөр 11 байгууллага хуралдаж эрсдэлийн үнэлгээ хийнэ. 2021-01-03

“Ковакс” хөтөлбөрийн вакциныг гуравдугаар сараас өмнө Монгол Улсад нийлүүлнэ 2021-01-03

Коронавирусний халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв 2021-01-03

Даваа гаригаас ажилдаа ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай 2021-01-03

Д.Нарангэрэл: Aмны хаалтаа ил задгай хаяж байгаа үйлдлээ зогсоохыг анхаарууллаа 2021-01-03

Томоохон худалдааны байгууллагуудад коронавирусний тандалт судалгаа хийнэ 2021-01-03

Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ 2021-01-03

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1108 хүн нэвтэрчээ 2021-01-03

Нийтийн тээврээр 11090 зорчигч үйлчлүүлжээ 2021-01-03

Хангамж дундын баазад 1364 тонн сайжруулсан шахмал түлшний дүүргэлт хийлээ 2021-01-03

Дэглэм зөрчиж, АРХИ худалдсан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэнэ 2021-01-03