Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ

Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ

Алтанбулаг боомтод эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн ачсан олон улсын 20 автомашины чирэгчийг солих туршилтыг ХХЕГ, МХЕГ, ГЕГ хамтран өчигдөр зохион байгуулсан бөгөөд тээврийн цуваа өнөөдөр өглөө Улаанбаатарт ирлээ.

Цуваа мэргэжлийн байгууллагуудын хяналттай гаалийн хоёр талбайд ачаагаа буулгаад Алтанбулаг боомт руу буцаж, хилийн цаана хүлээж байгаа олон улсын тээвэрлэгчдэд хоосон чиргүүлийг хүргэж өгөх юм.  

Улсын онцгой комиссын даргын тушаалаар Алтанбулаг боомтод Олон улсын автомашины чирэгч сольж тээвэрлэх туршилтын ажлыг зохицуулах үүрэг бүхий Шуурхай бүлгийг  Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулан байгуулсан билээ. Ажлын баг өчигдөр тус боомтод ажиллаж, эхний туршилтыг хийсэн юм.

Гадны ачаа тээврийн автомашин Алтанбулаг боомтод ирж чиргүүлээ салгаж орхиод дан чирэгч толгой нь буцаж гарах, Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гадны ачаа тээврийн авто машины чирэгч толгой эргэн орж ирж чиргүүлээ авч гарахаар зохицуулсан автомашины чирэгч сольж тээвэрлэх ажил нь “COVID-19” цар тахлын нөхцөлд гадны тээврийн хэрэгслийг нутгийн гүн рүү нэвтрүүлэхгүй байх, жолооч нарыг халдвараас хамгаалах зорилгоор төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа туршилтын ажил юм

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Ковакс” хөтөлбөрийн вакциныг гуравдугаар сараас өмнө Монгол Улсад нийлүүлнэ 2021-01-03

Коронавирусний халдварын 21 тохиолдол нэмж бүртгэгдэв 2021-01-03

Даваа гаригаас ажилдаа ирэхдээ PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай 2021-01-03

Д.Нарангэрэл: Aмны хаалтаа ил задгай хаяж байгаа үйлдлээ зогсоохыг анхаарууллаа 2021-01-03

Томоохон худалдааны байгууллагуудад коронавирусний тандалт судалгаа хийнэ 2021-01-03

Алтанбулаг боомтод чирэгч сольж тээвэрлэх туршилтын цуваа Улаанбаатарт ирлээ 2021-01-03

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 1108 хүн нэвтэрчээ 2021-01-03

Нийтийн тээврээр 11090 зорчигч үйлчлүүлжээ 2021-01-03

Хангамж дундын баазад 1364 тонн сайжруулсан шахмал түлшний дүүргэлт хийлээ 2021-01-03

Дэглэм зөрчиж, АРХИ худалдсан хүмүүст хатуу хариуцлага хүлээлгэнэ 2021-01-03

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд зарим иргэдийг тусгаарлан, хяналтанд авчээ.  2021-01-03