БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна

БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна

БНСУ Иранд саатуулагдсан газрын тос тээвэрлэгч онгоцоо чөлөөлж авахаар чармайж байна. Ираны тал Өмнөд Солонгосын газрын тос тээвэрлэгч онгоцыг Ормузын хоолойн ойролцоо зогсоож, хөлгийн багийн 20 гишүүнийг саатуулжээ. Иран уг онгоцыг байгаль орчны дүрэм зөрчсөн үндэслэлээр саатуулсан гэсэн тайлбар хийжээ. Уг хөлгийн багт Өмнөд Солонгосоос гадна Мьянмар, Индонез, Вьетнамын далайчид явсан юм байна. Тэднийг суллуулахаар Өмнөд Солонгосын засгийн газар дипломат шугамаар чармайлт гаргаж байгааг Өмнөд Солонгосын гадаад харилцааны сайд өчигдөр мэдэгджээ. Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам хөлгийн багийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс далайн дээрэмтэй тэмцэх нэгжийн бие бүрэлдэхүүнээ Ормузын хоолой руу илгээсэн тухайгаа мэдэгдсэн байна. Харин уг хөлгийг эзэмшигч компани тээвэрлэгч онгоц нь далайн ус бохирдуулсан ямар ч зөрчил гаргаагүй гэж мэдэгджээ.

АНУ-ын хоригоос үүдэж, Өмнөд Солонгос дахь Ираны хөрөнгө санхүүг царцааснаас болж Тегеран Сөүлийн хооронд харилцаа хүйтэрснээс болж газрын тосны тээврийн гол замуудын нэг Ормузын хоолойд Өмнөд Солонгосын онгоцыг саатуулсан үйл явц өрнөх шиг боллоо гэж ажиглагчид үзэж байна. Иран улс жил гаруй хугацаанд анх удаа тээвэрлэгч хөлөг онгоц саатуулсан анхны тохиолдол нь энэ юм байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 64979-д хүрэв. 2021-01-05

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа 2021-01-05

“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулна 2021-01-05

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 840-өөр нэмэгдэж нийт 65818-д хүрэв. 2021-01-06

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ 2021-01-06

БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна 2021-01-06

БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ 2021-01-06

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэдэд АНХААРУУЛЖ байна 2021-01-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 870-аар нэмэгдэж нийт 66686-д хүрэв. 2021-01-07

Ким Жөн Ун: Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. 2021-01-07

Солонгосын старт аппын но хауг Монголд нутагшуулна 2021-01-07