БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэдэд АНХААРУУЛЖ байна

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэдэд АНХААРУУЛЖ байна

БНСУ-ын Засгийн газраас корона вируст халдварын дэгдэлт тус улсад эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан 2021.01.04-ний өдрөөс эхлэн 2 долоо хоногийн хугацаанд Сөүл хотод “2.5”, орон нутагт “2” дугаар хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг үргэлжлүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Иймд 5 дээш хүний бөөгнөрөл бий болгох аливаа үйл ажиллагаа, гэр бүлийн цуглаан хийхгүй байх, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу.

Үүнд:

1. Хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах;

2. Зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн 2 метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөх;

3. Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.

4. ЭСЯ-ны консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал, мөн Монгол Улсад 1 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй МАНАЙ ИРГЭД ОЙЛГОН УХАМСАРЛАЖ, ОРШИН СУУЖ БАЙГАА УЛСЫНХАА ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙН ЖУРМЫГ ХАТУУ САХИЖ МӨРДӨХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.

Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хандана уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ КОНСУЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулна 2021-01-05

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 840-өөр нэмэгдэж нийт 65818-д хүрэв. 2021-01-06

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ 2021-01-06

БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна 2021-01-06

БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ 2021-01-06

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэдэд АНХААРУУЛЖ байна 2021-01-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 870-аар нэмэгдэж нийт 66686-д хүрэв. 2021-01-07

Ким Жөн Ун: Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. 2021-01-07

Солонгосын старт аппын но хауг Монголд нутагшуулна 2021-01-07

БНСУ-д 3 хүнээс Англиас гаралтай мутацад орж өөрчлөгдсөн ковид-19 вирус нэмж илэрлээ. 2021-01-08

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 674-өөр нэмэгдэж нийт 67358-д хүрэв. 2021-01-08