БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ

БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ

БНСУ-ын Засгийн газраас энэ сарын 8-наас 72 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсныг гэрчлэх хуудастай гадаадын иргэнийг хил нэвтрэхийг зөвшөөрсөн байна.

Манай улсын иргэдийн хувьд дээрх шинжилгээний хуудсыг Монгол Улсын эрх бүхий байгууллагаас англи хэл дээр авсан байх, монгол хэл бол англи эсхүл солонгос хэлний баталгаат орчуулга хийлгэх шаардлага тавьж байгааг ГХЯ-наас мэдээлэв.

Дээрх баримт бичиггүй тохиолдолд агаарын тээвэрлэгч компани зорчигчийг онгоцонд суулгахгүй бөгөөд хилийн шалган нэвтрүүлэх явцад шинжилгээний хариу нь 72 цагаас хэтэрсэн, эсвэл шинжилгээний хариугүй иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

Ташрамд дурдахад ноднин дөрөвдүгээр сарын 13-наас БНСУ-руу зөвхөн тус улсад байнга оршин суух визтэй эсвэл эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа 2021-01-05

“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулна 2021-01-05

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 840-өөр нэмэгдэж нийт 65818-д хүрэв. 2021-01-06

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ 2021-01-06

БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна 2021-01-06

БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ 2021-01-06

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэдэд АНХААРУУЛЖ байна 2021-01-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 870-аар нэмэгдэж нийт 66686-д хүрэв. 2021-01-07

Ким Жөн Ун: Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. 2021-01-07

Солонгосын старт аппын но хауг Монголд нутагшуулна 2021-01-07

БНСУ-д 3 хүнээс Англиас гаралтай мутацад орж өөрчлөгдсөн ковид-19 вирус нэмж илэрлээ. 2021-01-08