БНХАУ-ын дарга Япон улсад төлөвлөсний дагуу айлчилна
ТОКИО. /Kyodo/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Япон улсад хийх төрийн айлчлалын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги баасан гарагт мэдээлжээ. Коронавирусний халдвар тархсантай холбогдуулан уг айлчлалыг хойшлуулж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байжээ.
Т.Мотэги Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн хорооны Тамгын газрын дарга Ян Жечитэй Токио хотноо уулзсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ, БНХАУ-ын даргын айлчлалын төлөвлөгөө одоогийн байдлаар өөрчлөгдөөгүй гэжээ. Уг айлчлал ирэх дөрөвдүгээр сард болох төлөвтэй байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.