Их тэсрэлтээс хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгджээ

Их тэсрэлтээс хойших хамгийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгджээ

МОСКВА. /RIA Novsoti/. Олон улсын "ICRAR" радио одон орон судлалын төвийн эрдэмтэд Их тэсрэлтээс хойш Орчлонт ертөнцөд болсон хамгийн хүчтэй дэлбэрэлтийг бүртгэсэн тухай “EurekAlert” цахим хуудас мэдээлжээ.


Дэлбэрэлт манай гаргаас 390 сая гэрлийн жилийн зайд оршдог оддын бөөгнөрлийн төв дэх хэт их масстай хар нүхэнд болсон байна. 


Одон орон судлаачдын мэдээлснээр, энэ дэлбэрэлт нь өмнө нь бүртгэгдсэн хүчтэй дэлбэрэлтээс тав дахин их эрчим хүч ялгаруулжээ. Судлаачид дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд антенныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, нарийвчилсан ажиглалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.