БНСУ-д 3 хүнээс Англиас гаралтай мутацад орж өөрчлөгдсөн ковид-19 вирус нэмж илэрлээ.
Англиас гаралтай мутацад орж өөрчлөгдсөн ковид19 вирус БНСУ-д 3 хүнээс нэмж илэрлээ.
Өмнөд Африкийн БНУ-аас гаралтай хувирсан вирустэй халдвар танг оролцуулаад Солонгост хувирсан корона вирустэй халдвартаны тоо нийт 15 болжээ. Гол нь шинээр нэмэгдсэн 3 хүн гадаад яваагүй бөгөөд өмнөх халдвартануудтай хүрэлцээгүй мөртлөө хувирсан вирус илэрсэн хүн байгаа нь санаа зовоож байна. Нэг ёсны нийгэмд тархсан байх боломжийг нээлээ. Эдгээр 3-н хүн хувиралд орсон корона вирусийг туссанаа мэдээгүй ажил амьдралаа үргэлжлүүлсэн бол балрах байлаа.
Солонгосын засгийн газар хувирсан вирусээс болоод гадаадаас орж ирж байгаа хүмүүс заавал 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч "хасах" гарсан тохиолдолд нэвтрүүлэхээр болсон билээ. Харин Англи болон Өмнөд Африкийн БНУ-аас ирэх хүмүүсийн хувьд жаахан өөр, PCR шинжилгээнд хариу нь хасах гарсан шинжилгээний хариутай хэдий ч түр байрлах газарт тусгаарлалт хийж дахин шинжилгээнд орох ажээ.
Солонгос улс өөрийн улсын иргэний хувьд PCR шинжилгээнд 'хасах' гарсан шинжилгээний хариу өгөөгүй тохиолдолд, түр байрлах газар тусгаарлаж шинжилгээ өгүүлэх бөгөөд тусгаарлах байрны бүх зардлыг өөрөөр нь төлүүлэх юм.
Гадаад иргэний хувьд хилээр нэвтрүүлэхгүй ажээ. Сүүлийн үед гэртээ тусгаарлаж байгаа хүмүүсийн нэг гэрийнхнээс корона илэрсэн тохиолдлууд гарч байгаагаас болоод тэднийг бүх зүйлсээ тусдаа хэрэглэн маскаа сайн зүүж халдварт өвчнөөс сэргийлэх журмыг чанд баримтлахыг анхаарууллаа.
Мэдээллийг орчуулсан Ж.Нармандах, /2020.01.07/
Эх сурвалж: Newsis мэдээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.